И-МЭЙЛ: info@ubtourism.org
  • Холбоо барих
Аялал 8 өдөр Уб хотоос 335 км 50 хүн

MQ-004 Чингис Хааны Түүхт Нутгаар (Судлаачтай аялал)

Зочин Судлаач: Газарзүйч, МНТовчоо судлаач, профессор О. Сүхбаатар

Их Монгол улсыг байгуулагч, Мянганы суут хүмүүн Эзэн богд Чингис хаан нь өнөөгийн Хэнтий аймгийн Дадал сумын нутаг Ононы Дэлүүн болдог хэмээх газар төрж бага балчраасаа эцгээсээ өнчрөн тарвага зурам харван, Тайчууд зэрэг дайснууддаа олзлогдон явсаар дэлхийн талыг эзэлсэн их хаан болтлоо хөдөлмөрлөсөн түүхийг бид сонсож өссөн. Нүдэнд харагдаж гарт баригдах барилга байгууламж үгүй, газар нутгийн нэр томьёоны зөрчилтэй, домгийн шинжтэй түүний байлдан дагууллын жинхэнэ, үнэнд ойртсон түүхийг Нэрт газарзүйч, Нууц товчоо судлаач хүнээс сонсож их түүхийн жимээр аялах боломжийг бид бүрдүүлж байна.

Цахим биржийн хямдрал 10%

Аялалын хөтөлбөр

Улаанбаатар – Хар Зүрхний Хөх Нуур

Аяллын эхний өдөр товлосон газраа цуглан Улаанбаатар хотоос гарч Түрэгийн эзэнт гүрний мэргэн жанжин Тоньюкукт зориулсан гэрэлт хөшөө, Чингисийн алтан ташуураа унагасан гэх Цонжин Болдог /Агуйтын хөтөл гэдэг газар бий/,  Чингис уулыг хараад Ойрадын Галдан Бошигт хааны Манжийн цэрэгтэй хийсэн тулалдааны түүхийг хадгалж буй Зуунмодын элсийг тайлбарлаад цааш явна. Үүний дараа Төв аймгийн Баяндэлгэр суманд байх Чингисийн шууд угсааны тайж, зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэл үзүүлээд Багануур хотоор дайрч Хэрлэн голын гүүрний орчимд үдлээд /Дэлүүн Болдог цайны газар/ засмал замаар 188 км, шороон замаар 35-40 км яваад Хар Зүрхний Хөх нуурт буудаллана. Энэ өдөртөө Хар Зүрхний Хөх нуураа тойрсон аялал хийнэ. Хар зүрх уул /Баянзүрх уул гэдэг болгосон/ Хөх нуур, Хаан булгийг үзээд амралтын газар хононо. /Хэнтий Цэнхэрмандал сум/ Энэ газар бол Чингис хаан Тайчуудаас зугтаан нуугдаж байсан, Найман шарга морио алдаад 13 хоног хайж байгаад олж ирсэн газар, Бөртэ Үжинг гэргий болгон авчраад гал голомтоо асаасан газар, 3 жилийн дараа Тэмүжинг Чингис хаан цолоор өргөмжилсөн газар гээд түүхэн газар юм. (Хээрийн майхан отог; өдрийн хоёр хоолтой)

Хар Зүрхний Хөх Нуур – Балдан Барайвун Хийд

Өглөөний цайны дараа Цорго хайрханы өвөрт орших Хангал нуур руу хүлгийн жолоо зална. /Хэнтий аймаг Өмнөдэлгэр сум/ Энэхүү газар нь Чингис хааны зуслан байсан газар төдийгүй Чингис хааныг Татартай байлдахаар явсан өдөр Жүрхэн нар ирж 10 хүнийг алж, 50 хүний хувцсыг тоносон үйл явдал болжээ. Эрт цагт дайн тулаанд явсан овог аймгийн араар нь тонох үйл явдал байж боломгүй зүйл байжээ. Энэ нууранд шувуу ажиглах аялал хийх боломжтой. Монголын нууц товчоонд Харилт нуур гэдэг нэрээр гардаг ч лам нар 10 хангал ном уншдаг болсноос хойш ингэж нэрлэдэг болсон. Хангал нууран дээр үдлээд Балдан Бэрээвэн хийд-рүү явж, оройдоо ойр орчмоор аялаад амралтын газар хононо. (Хээрийн майхан отог; өдрийн гурван хоолтой)

Балдан Бэрээвэн Хийд – Өглөгчийн Хэрэм

Өглөөний цайгаа уусны дараа Айл харгана “Гурван Жаргалант” буган хөшөөнүүд Ерөнхийлөгчийн тамгын газраас босгосон хөшөө дурсгалуудыг үзнэ. Рашаан хад (Батширээт)-ны хадны зураг бичээс, Өглөгчийн хэрэм үзнэ. Өглөгчийн голд хоноглоно.  (Майхантай отог; өдрийн гурван хоолтой)

Баян-Адрага - Дадал

Онон голыг сал онгоцоор гарч Чингис хааны өсөж торнисон Ононы шугуйг үзэж дайраад Дадал сум хүрч хононо. Чингис хааны 800 жилд зориулсан хөшөө, Бодончарын хөшөө дурсгал, Тэнгэлэгийн гол, Хажуу булаг үзэж Гурван нуур амралтад хононо. (Аялагчдын хүсэлтээр 1 өдөр нэмж амарч болно) (Гэр бааз; өдрийн гурван хоолтой)

Өглөгчийн Хэрэм – Баян-Адрага

Батширээт сумын нутагт байх Монгол толгойг очиж үзнэ. Биндэр сумын Хүрээ Ухааг үзэж Хурх Ононы бэлчирт үдэлнэ. Хүйтний гол (Тогорууны баяр болдог) хүрч шувуу ажиглаж Хүйтний тулалдааны хөшөө үзэж Баян-Адарга хүрч Хатдын музей үзээд хоноглоно. (Майхантай отог; өдрийн гурван хоолтой)

Дадал – Чингис Хот

Онон голын гүүрээр гараад Хүйтний гол хүрч (Баянадрага сумын нутаг) хүйтний тулалдааны хөшөө дурсгалыг үзэж үдэлнэ. Цааш Батноров сумын төвөөр дайрч Хөхүүрийн талд байгаа Тэмүжин, Боорчи хоёрын анх уулзаж танилцсан газарт босгосон хөшөө дурсгал, одоо шинээр барьж дуусаж байгаа Андлалын Өргөө цогцолборыг үзээд цааш Чингис хотод хүрч хоноглоно. (Аймгийн зочид буудал; өдрийн гурван хоолтой)

Чингис Хот – Хэрлэнгийн Хөдөө Арал 

Чингис хотоос сэрүүн гурван хаалга хүрч бичээс дурсгалыг үзээд Чингис хотоор дайрч Хэрлэнгийн Хөдөө Аралд очиж Аварга Тосонгын гурван нуур, аваргын уудаг рашаан (өвөрмөц амттай), МНТ-ны 750 жилийн ойн дурсгалын хөшөө. Бөртэ хатны ордны туурь түүнээс гарсан олдвороор байгуулсан археологийн бэсрэг музей үзэж жуулчны баазад хоноглоно. (Гэр бааз; өдрийн гурван хоолтой)

Хэрлэнгийн Хөдөө Арал – Улаанбаатар хот

Хөдөө арлын 7 Болдогоор дайрч найман Хөхтий (МНТ-ны Аргал Хөхтий), Багануур хот дайрч Хэрлэнгийн бүрэг эрэгт очно. Бүрэг эрэгт Тэмүжин Мэргэдүүдэд Бөртэ Үжинээ олзлуулсан боловч Бурхан Халдун уулруу зайлж гарч чадсан түүхт газар. Энд дурсгалын хөшөө босгожээ. Оройдоо Улаанбаатарт ирж аяллаа дуусгана. Энэ өдөр 360км аялах учир нэлээд сунжруу аялах бөгөөд Улаанбаатар хотод буцаж ирэхэд нэлээд оройтсон байж мэднэ.

Булган аймаг

Mongolia Quest - Монголиа Күэст

  • Хаяг байршил

    Монгол улс, Улаанбаатар хот, СБД 1-р хороо, ЮНЕСКО-гийн гудамж #31, Далай тауэр 504 тоот

  • Цагийн хуваарь

    Даваа-Баасан, 09:00-18:00 цаг

  • И-мэйл хаяг

    info@mongoliaquest.com

  • Утас

    70009747

  • Вэб сайт

    mongoliaquest.com

  • Үнэ:
    1400000

Төстэй аялалууд