И-МЭЙЛ: info@ubtourism.org
  • Холбоо барих
Аялал 10 өдөр Уб хотоос 335 км 50 хүн

MQ-003 Монголын Цайны Замаар Аялахуй (Судлаачтай аялал)

Зочин судлаач: Газарзүйч, МНТовчоо судлаач, Профессор О. Сүхбаатар

Дэлхийн олон орон, янз бүрийн соёлыг холбож байсан эртний олон замын нэг нь “Цайны зам” билээ. Энэхүү худалдааны зам нь далайн тээвэр хөгжихөөс өмнө Ази, Европыг холбосон хамгийн дөт зам байсан төдийгүй түүнийг Монголын их говь, тэмээн жингүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. 

Цайны замын гол үндсэн шугам нь Хятадын Ү-И Шань уулын цайны тариалан хөгжсөн нутгаас гарч, олон хот, суурин тосгодыг дайран Хөх хот орчмын нутаг, Эрээн нуур Сайр Ус, Их Хүрээ, Хиагтаар дамжин Сибирийн уудам нутгаар гарч Оросын нутгаар дамжуулан Их Британийн арал хүртэл бараг 13000 км үргэлжилсэн “Цайны зам”-ын 9% буюу 1150 км нь одоогийн Монгол улсын нутагт 20 өртөө газраар дамжин өнгөрдөг аж. Бид энэхүү түүхэн аяллын жимээр та бүхнийг хөтлөн хэдэн зууныг дамнасан ач холбогдол бүхий замаар судлаачтай хамт аялуулах болно. 

Цахим Биржийн Хямдрал 10%

Аялалын хөтөлбөр

Улаанбаатар – Хамарын хийд

Энэ өглөө бид УБ-Хамарын хийдийн зүг хүлгийн жолоо зална /520 км явна/. Хамарын хийд бол Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн байгуулсан хийдүүдийн нэг бөгөөд  хийдийн ойролцоо бааз эсвэл Сайншанд хотод хоноглоно. (Аймгийн зочид буудал, өдрийн хоёр хоолтой)

Хамарын хийд – Хуучин Замын-Үүд өртөө

Энэ өглөө бид эртлэн босож Хамарын хийд орчмын Мөөм хад, Энергийн төв зэргийг үзнэ. Ард түмний итгэл бишрэлээрээ хийдэг зан үйлийг хийж ажил үйлсээ даатгана. Үүний дараа Хүслийн Хар уул гэж нэрлэгддэг Хан Баянзүрх уулыг үзээд цааш 200 км давхиад Дорноговь аймгийн Эрдэнэ суманд орших шинэ Замын Үүд хот орно. Тэнд үдэлж өдрийн хоол идээд хилийн цэрэгт бүртгүүлээд /явахаас өмнө хилийн цэргээс зөвшөөрөл авах/ ойролцоогоор 20 орчим км яваад Монголын нутаг дахь цайны замын эхний өртөө болох Хуучин Замын Үүд өртөө орно. Аялал цааш 80 орчим км үргэлжилж Эрдэнэ сумын нутгаар яван 2 дахь өртөө болох Үүдийн ус өртөө ирж эрдэмтэн мэргэд судлаачдын хамт түүхийн жимээр аялах болно. Майханд хоноглоно. (Майхантай отог, өдрийн гурван хоолтой)

Хуучин Замын-Үүд өртөө – Чойрын Богд уул

Өглөөний цайны дараа 80 км зайтай орших Алтан ширээ сумын нутаг дахь Сэнж өртөөг үзээд Хөх Усны өртөө орно. Монголд Хөх, Хар гэсэн нэр орсон газрууд амны устай газрууд байдаг билээ. Бидний аялал цааш үргэлжилж Айраг сумын нутагт байх Үйзэн Өртөөнд ирж хононо. Замдаа нефть боловсруулах үйлдвэрийн барилга байгууламж үзнэ. Энэ өдөр 1779 онд Түшээт хан аймгийн Боржигоны хошууны нутаг дахь олон хийдүүдийн нэг болох зүүн Чойрын хийдийн туурь, Говьсүмбэр аймгийнхны шүтээн болсон Чойрын богд уул, Хүүхдийн овоо, Цагаан дарь эх /эм хүнд зориулсан/, Давгасүндэл бурхан /эрэгтэй хүмүүс очдог/ үзнэ. Чойрын хийд нь одоогийн Говьсүмбэр аймгийн нутагт Оцол сансар уулын баруун энгэрийн Марцын хоолой хэмээх газарт “Балдандашгомлин” нэртэйгээр Чойр, Жүд, Мамба, Дүйнхор зэрэг 5-7 дацантай, 1500 орчим ламтай байгуулагдсан ажээ. Аз ивээвэл Чойрын богд ууланд аргаль харна. (Майхантай отог, өдрийн гурван хоолтой)

Чойрын Богд уул – Хангай өртөө

Энэ өглөө бид Ивцэг өртөөгөөр дайрч Төв аймаг Говьсүмбэр аймгийн заагт байх Шилийн худаг өртөөг үзнэ. Замдаа Өгөөмөрийн хүн чулуу, түүхэн дурсгалт газрыг үзнэ. Өнөөдрийн аялал Хангай өртөөнд ирж хоносноор өндөрлөнө. (Майхантай отог, өдрийн гурван хоолтой)

Хангай өртөө – Улаанбаатар хот

Бид аяллаа үргэлжлүүлэн явсаар Зуунмод хотоор дайраад Сонсголон орно. Энэ өртөөнөөс хойш уул устай хангай газраар жин тээх бөгөөд тухайн үедээ тэмээн жин одоогийн Зуунмод хотоор дайрч Богд уулын баруун талаар Бурхантын давааг давж (Айцын давааны баруугаар) Туул голын сонсголонт талбайд буудаллаж, 1-5 хоног ачаа хөсөг, жинчдээ амраадаг байжээ. Замдаа Төв аймгийн музей, Манзуширын хийд, Зуун мод хоттой танилцана. УБ-т хононо.

Улаанбаатар хот – Зүүн Хараа хот

Өглөө бид Найрамдал зуслангийн хажуугаар гараад Шижирийн даваагаар давж Хүйн голын өртөө, Бургалтай өртөө, Хунцалын өртөө дайраад (Батсүмбэр сум) Хуримтын өртөөгөөр орж Ноён уулыг үзнэ. Төв аймгийн Ноён ууланд байх Хүннүгийн үеийн булш нь ХХ зууны археологийн томоохон нээлтэд тооцогддог. Анх 1912 онд Богд хаант Монгол улсын үед энэ газрын талаар мэдсэн боловч малтлага хийж чадалгүй байсаар байгаад 1924-1925 онд П.К.Козловын удирдсан Монгол, Төвдийн хайгуулын анги 200 орчим булш байгааг илрүүлж, 6-р булшнаас түүхийн маш ховор олдворуудыг малтан гаргажээ. Бидний дараагийн өртөө бол  Хараагийн өртөө буюу Зүүн хараа хот юм. Оройн хоол идэж хоноглоно. (Аймгийн зочид буудалд хоноглоно; өдрийн гурван хоолтой)

Зүүн Хараа хот – Дэрст булан

Өглөөний цайгаа уусны дараа Хүрээ Хиагтын 6 дахь өртөө байсан Шанд Дов өртөөнөөс /Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт орших/ гараад хүсвэл Шарын голын уурхай үзээд Өрмөгтэй өртөө /Дархан Уул аймаг/-тэй танилцан Зулзагын голоор дайраад Дархан Сэлэнгэ аймгийн заагт байрлах Дэрст булангийн өртөө очиж хоноглоно. Дэрст булангийн өртөө нь нэлээд тохижиж, хоолны газар, буудаллах газруудтай байсан хамгийн хөл хөдөлгөөнтэй өртөөнүүдийн нэг байжээ. Энэхүү өртөөний суурин дээр өнөөгийн Дархан хотын төв суурьшсан байна. (Майхантай отог, өдрийн гурван хоолтой)

Дэрст булан - Алтанбулаг

Энэ өдөр бид Монголын Оросын хил руу явах бөгөөд Дэрст булангаас Ерөөгийн өртөө, Ивцэг өртөө дайраад Гялаан нуурын өртөөгөөр дайраад Алтанбулаг орно. Өнөөдөр бидний аяллын гол үзэх газрууд бол Ерөө сумын төвийг дайрч Дааган дэлийн хөшөө, Хилийн боомт Хиагт хот, Сэлэнгэ аймгийн музей буюу хувьсгалын музей юм. Холын алжаалаа Гүн нуур юм уу Хондын амралтад хоноглож тайлна. (Гэр бааз, өдрийн гурван хоолтой)

Алтанбулаг – Дархан хот

Өнөөдөр бид хүлгийн жолоогоо аялал эхэлсэн УБ хот залах бөгөөд замдаа Буурын голын Бөртэ Үжиний хөшөө үзээд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хот Хулан хатны хөшөө, Сайхны Хөтөлөөр аялна. Гурван Мэргэд аймаг нь Орхон Сэлэнгэ мөрний бэлчрээр нутаглаж байсан учир эзэн Чингисийн түүхтэй салшгүй холбоотой байдаг билээ.  Их түүхийн жимээр аялаад Дархан хотод ирж хононо. Хүсвэл шөнийн Дархан хотыг үзэж сонирхоно. (Дархан хотын зочид буудалд хоноглоно; Өдрийн гурван хоолтой)

Дархан хот – Улаанбаатар хот

Энэ өдөр бид Дархан хотын музей үзээд Улаанбаатар хотруу буцаж ирэн аяллаа өндөрлөнө. Түүхийн жимээр хийсэн нэгэн аялал ийнхүү өндөрлөж байна. Аялал эхлэхийн өмнө бид зарим газар өнжих саналтай бол аяллын хугацааг сунгаж болно.  

Булган аймаг

Mongolia Quest - Монголиа Күэст

  • Хаяг байршил

    Монгол улс, Улаанбаатар хот, СБД 1-р хороо, ЮНЕСКО-гийн гудамж #31, Далай тауэр 504 тоот

  • Цагийн хуваарь

    Даваа-Баасан, 09:00-18:00 цаг

  • И-мэйл хаяг

    info@mongoliaquest.com

  • Утас

    70009747

  • Вэб сайт

    mongoliaquest.com

  • Үнэ:
    1400000

Төстэй аялалууд