И-МЭЙЛ: info@ubtourism.org
  • Холбоо барих
Аялал 6 өдөр Уб хотоос 486 км 50 хүн

MQ-002 Цагаан Суврага - Дэл Уулын Аялал

Дундговь аймгийн Өлзийт сумын Тагт багийн нутагт уртаашаа 30-аад километр, өргөөшөө 7 километр сунаж тогтсон Дэл уул оршино. Бүхэлдээ билүү чулуунаас бүрдсэн Говийн энэхүү үзэсгэлэнт ууланд байгаа хэдэн мянгаар тоологдох хадны зураг 1987 оноос МУИС-ийн тэнхимийн багш, оюутнууд судалгааны эргэлтэд оруулж хүн төрөлхтний хэдэн мянган жилийн түүх бичигдсэн Дэл уулын хадны зургийн галерейг нээсэн түүхтэй юм. Дэл уулын хадны зургууд дунд Монгол орны өөр газраас олдоогүй дахин давтагдашгүй өвөрмөц сонирхолтой зураг элбэг  бөгөөд тэдгээрийн нэг болох 32 хүн бүжиглэж буй зургаас сэдэвлэн хийсэн “Хөмөргөн гурвалжин” хэмээх бүжгэн жүжиг нь 2019 онд Парис дахь ЮНЕСКО-гийн Их танхимын тайзан дээр тоглосон билээӨглөөний цайгаа уусны дараа Айл харгана “Гурван Жаргалант” буган хөшөөнүүд Ерөнхийлөгчийн тамгын газраас босгосон хөшөө дурсгалуудыг үзнэ. Рашаан хад (Батширээт)-ны хадны зураг бичээс, Өглөгчийн хэрэм үзнэ. Өглөгчийн голд хоноглоно.  (Майхантай отог; өдрийн гурван хоолтой)

Цахим Биржийн Хямдрал 10%

Аялалын хөтөлбөр

Улаанбаатар – Мандалговь – Цагаан суварга

Аялагчид өглөө эрт болзсон газраа уулзаж, автобусаар Дундговь аймаг руу хөлгийн жолоо зална. Замдаа амрах зогсолт хийгээд Мандалговь хотод хүрэлцэн ирж өдрийн хоол иднэ. Аяллаа цааш үргэлжлүүлж, үдээс хойш Цагаан Суварга байгалийн үзэсгэлэнт газар дахь жуулчны баазад хүрэлцэн ирж гэж баазад хоноглоно.

Цагаан суварга – Дэл уул

Өглөөний цай уусны дараа Цагаан Суварга болон түүний ойр орчны байгалийн үзэсгэлэнт тогтцыг үзэж сонирхоно. Өдрийн хоолоо бааз дээрээ идсэний дараа Дэл уулын зүг хөдөлнө. Оройн хоолны өмнө Дэл уулан дээр хүрэлцэн ирж хээрийн отогт хоноглоно. (Майхант отогт хоноглоно; Өдрийн 3 хоолтой)

Дэл уулаар аялахуй

Бид бүтэн хоёр өдрийн турш Дэл уул болон түүний 5,000 гаруй хадны зураг бүхий ам, салаа, хадан цохионуудаар аялж эртний хадны зургуудтай танилцана. Ойр хавийн унаган суурьшигч айлуудаар орж танилцана. Судлаач хүний тайлбартайгаар нутаг орны үүх түүхийг сонсож сонирхолтой нэгэн өдрийг өнгөрөөнө. Үдээс хойш чөлөөт цаг гарахад ойр орчмын уул хадаар экологийн аялал хийнэ. Хувийн чөлөөт цаг гаргаж өгнө. (Майхант отог;  Өдрийн 3 хоол)

Дэл уулаар аялахуй

Бид бүтэн хоёр өдрийн турш Дэл уул болон түүний 5,000 гаруй хадны зураг бүхий ам, салаа, хадан цохионуудаар аялж эртний хадны зургуудтай танилцана. Ойр хавийн унаган суурьшигч айлуудаар орж танилцана. Судлаач хүний тайлбартайгаар нутаг орны үүх түүхийг сонсож сонирхолтой нэгэн өдрийг өнгөрөөнө. Үдээс хойш чөлөөт цаг гарахад ойр орчмын уул хадаар экологийн аялал хийнэ. Хувийн чөлөөт цаг гаргаж өгнө. (Майхант отог;  Өдрийн 3 хоол)

Их газрын чулуу 

Их газрын чулуу Энэ өдөр өглөөний цайгаа уусны дараа автобусандаа суун хөдөлж Их газрын чулуу руу хөдөлнө. Үдээс хойш Их газрын чулууны байгалийн өвөрмөц тогтоцтой танилцан. Гэр бааздаа хүрэлцэн ирж хоноглоно.

Их газрын чулуу – Улаанбаатар хот

Өглөөний цай уусны дараа Улаанбаатар хот руу хөдөлнө. Үдээс хойш нийслэл хотод хүрэлцэн ирснээр аялал өндөрлөнө.

Архангай аймаг

Mongolia Quest - Монголиа Күэст

  • Хаяг байршил

    Монгол улс, Улаанбаатар хот, СБД 1-р хороо, ЮНЕСКО-гийн гудамж #31, Далай тауэр 504 тоот

  • Цагийн хуваарь

    Даваа-Баасан, 09:00-18:00 цаг

  • И-мэйл хаяг

    info@mongoliaquest.com

  • Утас

    70009747

  • Вэб сайт

    mongoliaquest.com

  • Үнэ:
    1400000

Төстэй аялалууд