И-МЭЙЛ: info@ubtourism.org
  • Холбоо барих
Аялал 5 өдөр Уб хотоос 335 км 50 хүн

MQ-002 Чингис Хааны Түүхт Нутгаар Морин Аялал

Бага Хэнтийн нурууны өмнөд салбар болох Горхи-Тэрэлжийн тусгай хамгаалалттай газар нь байгалийн бүслүүрийн хувьд ойт хээрийн бүсэд багтдаг бөгөөд өмнөд Сибирийн төгсгөл гэдгээрээ онцлог. Энэхүү бүс нутаг нь өвөрмөц тогтоц бүхий хад асга, сүрлэг уулс болон баялаг ургамал, ан амьтнаар элбэг байгалийн унаган төрхөө хадгалан үлдсэн газар орон юм. Горхи-Тэрэлж-ийн нүд алдам байгалийн сайханд сэтгэлийн таашаал авахаас гадна эцэг өвгөдөөс уламжлагдан ирсэн нүүдэлчин соёл, малчин монгол хүний байгаль дэлхий, ан амьтантайгаа харьцаж ирсэн уламжлалт ахуйтай танилцан, нүүдэлчин соёлын салшгүй нэгэн үнэт зүйл болсон адуун соёл түүн дундаа морь эдлэх соёлыг өөрийн биеэр мэдэрч Монгол ахуйтайгаа илүү ихээр ойртон, ойлгох буй за. Энэхүү аялал нь нийслэл Улаанбаатар хотоос хамгийн ойрхон байрлах онгон, зэлүүд байгальд морин аялал хийх боломжийг олгож байгаагаараа давуу талтай. Үүнээс гадна бид таны аяллыг илүү тухтай бас аюулгүй байлгах үүднээс олон улсын стандартад нийцсэн морин аяллын хэрэгслүүдээр хангахын зэрэгцээ урьдчилан сонгосон отоглох газар бүрд тусгайлан тохижуулсан аяны отог болон мэргэжлийн тогоочийн бэлдсэн халуун хоолоор үйлчлэх болно. Цахим Биржийн Хямдрал 10%

Аялалын хөтөлбөр

Улаанбаатар – Горхи-Тэрэлж ТХГН.

Өглөө 09:00 цагт бид товлосон газартаа цугларч 10:00 цагт Горхи-Тэрэлжийн тусгай хамгаалалттай газрын зүг хөдөлнө. Зам зуураа супермаркет-аар дайран зогсож өөрт хэрэгтэй зүйлсээ авна цааш хөдлөх болно. Үдийн цайны үед бид морин аялал эхлэх цэг байрлаж буй газартаа хүрнэ. Үдийн цайгаа уусны дараагаар маргаашийн морин аялалдаа бэлтгэж хувийн ачаагаа аяны богц-доо ачиж бэлдэнэ. Хүн тус бүрд тусгайлан зассан майханд хоноглон. (5-6 цаг машинаар явна; Өдрийн хоол; Оройн хоол)

Босгын гүүр – Зүүн Баянгийн эх.

Өглөө эртлэн босож өөрсдийн сонгосон морьдоо унана аяллаа эхлүүлнэ (аялагчдын морь унах чадварт тохируулан сонгох болно). Бага Хэнтийн нурууны Зүүн Баянгийн амаар өгсөж байгалийн сайханд морин аяллаа үргэлжлүүлэн үдлэх газраа зорьж хүлгийн жолоо зална. Ард түмний дунд “дотор эрхтэнд сайн” гэдгээрээ алдаршсан “Зуугийн Рашаан”-нд үдэлж рашаанаас амсан цааш хөдөлнө. Биднийг отоглох газраа хүрэхэд халуун хоол, цай бэлдсэн арын баг угтаж авах бөгөөд оройн зоог барьсны дараагаар өөр өөрсдийн хуваарилагдсан майханд өдрийн алжаалаа тайлан амрах болно. (20-25км; Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол.)

Зүүн Баянгийн эх – Баруун Баян суурингийн дэнж.

Өглөөний цайгаа уусны дараагаар бид Баруун Баян уулыг чиглэн энэ өдрийн аяллаа эхлүүлэх болно. Энэ өдрийн аяллаар бид Баруун баян уулын байгалийн үзэсгэлэн бүрдсэн үзэсгэлэнт нуга хөндийгөөр аялна. Урьдчилж сонгосон цэг үдлэх газраа өдрийн цайгаа ууна. Өдрийн цайны дараагаар Тэрэлж голын эрэг уруудан аяллаа үргэлжлүүлэн отоглох газраа хүрснээр энэ өдрийн аяллаа дуусгана. (15-20 км; Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол.)

Баруун баян суурингийн дэнж – Туул, Тэрэлж голын бэлчир.

Уламжлал ёсоороо өглөөний цай уусны дараагаар аяллаа эхлүүлнэ. Өнөөдөр бид бүтэн өдрийг морин дэл дээрээс Тэрэлжийн хөндийн үзэсгэлэнт байгальд аялангаа Улаанбаатар хотын туурь байсан түүхт газартай танилцан. Өдрийн хоолны дараагаар энэхүү өдөр хоноглох малчин айлруугаа хөдөлнө. Малчин айлд хүрсний дараагаар тусгайлан бэлдсэн оройн зоог барьж тус тусын майхандаа амарна.   (20-25км: Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол.)

Тэрэлж – Улаанбаатар хот.

Өглөөний цайгаа уусны дараагаар бид Улаанбаатар хотын зүг хүлгийн жолоогоо залж товлосон газраа хүрснээр энэхүү аяллаа дуусгах болно. (Өглөөний цай.)

Булган аймаг

Mongolia Quest - Монголиа Күэст

  • Хаяг байршил

    Монгол улс, Улаанбаатар хот, СБД 1-р хороо, ЮНЕСКО-гийн гудамж #31, Далай тауэр 504 тоот

  • Цагийн хуваарь

    Даваа-Баасан, 09:00-18:00 цаг

  • И-мэйл хаяг

    info@mongoliaquest.com

  • Утас

    70009747

  • Вэб сайт

    mongoliaquest.com

  • Үнэ:
    1400000

Төстэй аялалууд