И-МЭЙЛ: info@ubtourism.org
  • Холбоо барих

Форбс сэтгүүл нэрлэсэн “Дэлхийн шилдэг 10 аяллын инфлюнсер”

М.Мөнхжаргал, expo.ubtourism.org
2021 оны 05 сарын 19

Байнгын аялангаа карьераа өсгөж байдаг аяллын блоггеруудад атаархдаг л биздээ? Эдгээр нийгмийн сүлжээний овсгоотой жуулчид маш их цагийг онлайнд нөлөөлөлдөө зарцуулдаг ба Форбс сэтгүүл эдгээрийг нэгтгэж гаргажээ.
Аяллын блогийн ертөнцөд томоохон нөлөөтэй ШИЛДЭГ 10 аяллын инфлюнсерийг нэрлэлээ. Мэдээж бүгд блоггер Johnny Ward шиг аялж явахдаа саятан болсон гэж дэлгэхгүй ч эдгээр аялагчид ээлжит адал явдлаа эрэлхийлэхдээ спонсор байгууллага эсвэл төлбөртэй сурталчилгааны мөнгөөрөө хийдэг нь тодорхой.

10. Kate McCulley (АНУ).
Тэрээр жинхэнэ соло аялагч, аяллын блоггер бөгөөд дэлхийгээр аялах аяллаа өөрийн Adventurous Kate сайтаар дамжуулан олонд хүргэдэг. 2001 онд их сургуулийн 1-р курсийн оюутан болоод 70 улсад очно гэж жагсаалтандаа оруулж байжээ.  
McCulley-гийн Инстаграм нь аяллынх нь үеийн зурагнууд, зөвлөгөө түүн дотроо хаана юу идэж уух, хаанаас хувцас болон гоо сайхны бүтээгдэхүүнүүд авах вэ гэдэг мэдээллээр баян. Түүний амьдралын хэв маяг хүсэл тэмүүлэл дүүрэн ч хүрч болохуйц харагддаг. Тэрээр эмэгтэйчүүдийг соло аялал хийж чадна, тэгэх ч ёстой гэж тунхагласаар байдаг.
Инстаграм нь 100к дагагчтай аж.
9. Chris Burkard (АНУ)
Хэн нэгэн хүн Исланд руу 28 удаа аялсан гэвэл та үүнийг тэд бизнес хийдэг гээд мэдчихнэ. 35 настай Chris Burkard 2009 оноос хойш блог хийж байгаа ба өдгөө Инстаграм дээрээ 3,6 сая дагагчтай. (2021 оны 1 сарын байдлаар) Chris гэрэл зурагчин бөгөөд тэрээр авсан байгалийн гэрэл зургийнхаа түүхийг давхар бичдэгээрээ онцлогтой. Түүний Исландын аяллууд нь тус улсын голын системийг хамгаалах зорилготой. Исландын хамгийн алслагдсан буланг олж surfing хийсэн сүүлийн киногоо “Арктикийн тэнгэр доор” хэмээн нэрлэжээ.
8. Johnny Jet (АНУ)
Тэрээр нисэхээс айдаг ч одоо дэлхийн улс орнуудаар аялахдаа тогтмол ниссээр л байна. Форбс түүнийг жинхэнэ аяллын инфлюнсер гэж нэрлэдэг. Тэрээр 1995 оноос аяллын мэдээллээ бичиж эхэлсэн бол 1999 оноос вэбсайтаа ажиллуулж эхэлсэн байна. Би үүнийг эрт эхэлсэн учраас маш азтай гэж хэлдэг түүний жинхэнэ нэр нь John DiScala гэдэг аж. CNN түүнээс дараагийн томоохон платформ юу байх тухай асуутал “Pinterest эрч хүчээ авах болно. Хүмүүс хаашаа явж, юу хийхээ бүгдийг нь эндээс төлөвлөх болно” гэжээ.
7. Louis Cole (Их Британи)
2012 оноос эхлэн Cole өөрийн эрсдэлт влогийг хийж эхэлсэн. Түүний "Fun for Louis" влог нь YouTube суваг дээр бодит байдлаас зугтах мэдрэмж болон өдөр тутмын хошигнолыг хослуулж хийдгээрээ их алдартай бөгөөд 1,99 сая дагагчтай.
Энэ их аяллын хажуугаар хэд хэдэн урт киноны төсөл дээр ивээн тэтгэгчийн тусламжтайгаар ажиллаж байгаа бөгөөд "Beyond Borders -- A Film Celebrating Unity," гээд хайгаад үзээрэй.
6. The Planet D (Canada)
The Planet D блогийн хосууд ямар ч нөхцөл байдлаас үл хамааран хэн ч аялж болно гэдгийг үзүүлэхийг хүссэн.
Bouskill and Debra Corbeil хосууд маань The Planet D: Adventure Travel Blog-г амжилттай ажиллуулдаг ба Инстаграм дээрээ 219 k, Youtube суваг дээрээ 42.5k дагагчтай. Голчлон сайтаараа дамжуулан бүх хүнийг санхүүгийн боломж, спортын чадвараас үл хамааран бүх хүнийг адал явдалд уриалсан мэдээлэл, блог оруулж бусдад урам зориг өгдөг. Тэдний уриа бол “Хүн бүрт адал явдал”. Бидний өгдөг хамгийн шилдэг зөвлөгөө бол “Орон нутгийн хөтөч хөлслө” юм гэж CNN-д өгсөн ярилцлагадаа тэд ярьжээ. Мөн тэд ямар нэгэн дундын зуучлагчгүйгээр орон нутгийн эдийн засагт хөрөнгө оруулж нутгийн хөтөчид мөнгө өгөх нь чухлын дээр түүнтэй найз нөхөд болж жинхэнэ аяллын туршлагыг олж авах болно гэжээ.
5. Damon and Jo (АНУ, Бразил)
Миллениал үеийн аялагчид болон Damon Dominique and Jo Franco 2 коллежид байхдаа танилцаж, аялал болон шинэ хэл сурахын сайхныг бусдад хуваалцах хүсэл сонирхлоороо нэгдсэн. Хосууд одоо өсвөр насныхан болон 20-оод насныханд зориулан Shut Up and Go гэсэн YouTube суваг болон вэбсайттай. Youtube суваг нь 1.28 сая дагагч.
4. Eric Stoen –(АНУ)
Eric Stoen өөрийн хүүхдүүдтэйгээ аялахдаа үргэлж эрч хүчээр дүүрэн байдаг. Түүний гэр бүл Travel Babbo нэртэй аяллын блог хийдэг ба адал явдалт аялалдаа хүүхдүүдээ дагуулж яван бусдад урам зориг хайрлаж, хүүхдүүдтэйгээ хаашаа ч явж болно гэдэг сэмдлийг төрүүлэхийг зорьсон гэж CNN-д туршлагаа хуваалцахдаа хэлжээ.
Дэлхийн маш олон газар хүүхэдтэй аялахад ээлтэй төдийгүй жуулчдын хөлд дарагдсан газруудаас илүү хүүхдэд шинэ соёлыг таниулж болохуйж газраар аялахыг эрмэлздэг гэжээ.  байдаг
3. Murad and Nataly Osmann (ОХУ)
Нөхөр Мурад нь Инстаграм дээр 3,8 сая дагагчтай бол эхнэр Nataly нь 1 сая дагагчтай. Тэдний хамтран хийж буй төсөл болох Follow me to хуудас нь инста дээр 446к дагагчтай. Эрчүүд нь бүсгүйнхээ гараас атган зургийг нь авч буй зургийн төрлийг мэдэхгүй хүн ховор. Энэхүү тренд 2011 онд Оросын хосууд болох Murad and Nataly Osmann-тай хамт эргэн ирсэн. Анх Мурад Натали түүнийг хөтлөн Барселонагийн гудамжаар яваа зургийг тавьсан нь жинхэнэ тэсрэлт болсон. Тэд гайхалтай гэрэл зургийн цувралаа #FollowMeTo гэж нийтэлдэг бөгөөд Time Square-т үзэсгэлэн хүртэл гаргаж байсан.
2. Kiersten Rich -- (АНУ)
Kiersten Rich өөрийн AKA|The Blonde Abroad хэмээх блогоороо алдартай бөгөөд тэрээр ажлаасаа гараад аялахыг сонгосон. Офисын ажилдаа гацаж, туйлдсан тэрээр байгууллагын санхүүгийн ертөнц түүний хийх ёстой ажил биш гэдгийг ухаарч орчлон хорвоог танихаар шийджээ. Түүний The Blonde Abroad хэмээх нарлаг Калифорны өнгө төрх бүхий вэбсайтыг ажиллуулдаг ба одоо би 60 гаран орноор аялахын дээр блогоороо дамжуулан хэд хэдэн бизнесийг хийдэг. Би ирээдүйг атгаж чадсандаа баяртай байна гэжээ.
Rich эмэгтэй соло аялал, хямд төсөр аялал, болон оюутан сурагчдын аяллын талаар зөвлөгөө мэдээлэл өгдөг. Тэрээр Инстаграм дээр мөн идэвхтэй бөгөөд одоогоор 541к дагагчтай.
1. Brian Kelly -- (АНУ)
Brian Kelly AKA The Points Guy хэмээх энэ эр байнгын бизнес аяллаар нисдэг байсан бөгөөд хэрхэн тийзийн агаарын милийг өсгөх болон байнгын нисдэг хүмүүсийн авдаг оноог нэмэгдүүлэх вэ? хэмээн бодоод өөрийн бизнесээ 2007 онд эхлэсэн байдаг. Тэрээр одоо өөрийн үүсгэсэн дижитал платформыг удирддаг ба бусдыг ч бас өөрийнхөө замналаар замнаасай гэж хүсчээ. Тэрээр Инстаграм дээр 423к дагагчтай ба түүний сайт нь хамгийн их оноо цуглардаг шилдэг кредит картын талаар мөн зочид буудал болон холын зайн нислэгүүдийн үнэлгээ өгч болохуйц юм.

Сүүлд шинэчлэгдсэн