И-МЭЙЛ: info@ubtourism.org
  • Холбоо барих

УБ ХОТ ОРЧМЫН ЭВЕНТ АРГА ХЭМЖЭЭ

А.Эрдэнэбаатар, expo.ubtourism.org
2020 оны 05 сарын 19

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас гадаад, дотоодын жуулчдыг татах, Улаанбаатар хотод аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр олон талт арга хэмжээг зохион байгуулж, жуулчдад ээлтэй хот болгохоор зорин ажиллаж байна.

ТАЛЫН САЛХИ 06 сар
Монголын Чопперчин Ахан Дүүс НҮТББ-аас зохион байгуулагдаж буй тус мото наадамд Монголоос гадна БНХАУ болон ОХУ-ын мотоцикл сонирхогчид холбоо, клубууд, машины холбоо, клубуудээс нийт 500 гаруй мото сонирхогчид оролцдог.
Зохион байгуулагч: Монголын Чопперчин Ахан Дүүс НҮТББ, НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар

ДЭЭЛТЭЙ МОНГОЛ 07 сар
Дээлтэй Монгол наадам нь Монгол үндэстэн ястны хувцас, гоёл чимэглэлээ дэлхий нийтэд таниулан сурталчлахаар жанжин Д.Сүхбаатарын талбайд жил болгоны 7-р сарын 10-ны өдөр зохион байгуулагддаг. Тус наадмын үеэр Монгол үндэсний хувцастай иргэдийн баярын жагсаал, ардын урлагийн тоглолт, үндэсний хувцасны загварын үзүүлбэр болон Монгол үндэсний дээл, хувцас хэрэглэл, Монгол гэр, гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг сонирхох боломжтой.
Зохион байгуулагч: Нийслэлийн Аялал жуулчлалын газар

БОГДХАН УУЛЫН ТРЭЙЛ 07 сар
Монгол Улсад хоёр дах удаагаа Ултра Трэйл төрлийн уул ус, тал нуруу, хот сууринг дамжин гүйх гүйлтийн тэмцээн Богдхан ууланд зохион байгуулагддаг. Тогтсон зай, засмал замд цагтай уралдаж, зөвхөн ялагч байх, спортын амжилтын төлөө гүйхээс илүү байгалийн гоо үзэсгэлэн дунд, өөрийгөө танин мэдэж, уралдааны ялагч байхаас илүү өөрийнхөө ялагч нь байж, замаа дуусгах нь тус тэмцээний зорилго юм.
64км трэйл уралдаан нь UTMB оролцох эрхийг авах уралдааны жагсаалтанд орсон бөгөөд хугацаандаа багтан барианд орсон тамирчид ITRA 3 оноотой болно. Мөн уралдааны ялагч Asian Trail Master Championshiр 500 оноог авна.
Зохион байгуулагч: LUCENT Co., Ltd., Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо, Нийслэлийн Аялал Жуулчлалын газар

“МОНГОЛЫН ТАЛ НУТАГ” ОЛОН УЛСЫН МАРАФОН ТЭМЦЭЭН 09 сар
“Тал нутгийн марафон” олон улсын марафон гүйлтийн тэмцээнийг анх 1996 онд Япон улсын иргэн Фүживара болон Кон Аяа нар анхлан санаачилж байсан түүхтэй. Монголын тал нутгаар Япон болон бусад гадаад орнуудын 2500 гаруй хүн сонирхогчдын болон мэргэжлийн тамирчдын хагас марафоны зайд хурд хүчээ сорьдог. Тэмцээн Хүй долоон худагт болох бөгөөд тамирчид 3 км, 5 км, 10 км, хагас 21 км-ийн зайд уралддаг.
Зохион байгуулагч: Монголын хөнгөн атлетикийн холбоо, Нийслэлийн Аялал Жуулчлалын Газар.

ПЛЭЙТАЙМ олон улсын хөгжмийн наадам
Ерөнхий зохион байгуулагч:
Амьд Хөгжмийн Наадам ТББ

Playtime хөгжмийн наадам нь Гачуурт тосгоны Монгол Шилтгээнд 7 сард болдог бөгөөд жилээс жилд тус наадмын цар хүрээ өргөжин тэлсээр байна. Зохион байгуулагчдын зүгээс 30 мянган үзэгчийн сонорыг 3 өдрийн турш мялаасан өргөн наадам зохион байгуулдаг. Энэхүү наадам нь хотын орчин үеийн урлаг, хөгжмийн соёлыг хөгжүүлэх, залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбэрээр өнгөрүүлэх, дэлхийн болон Монголын шинэ, шилдэг хамтлаг дуучдыг танилцуулах замаар тэдний хөгжмийн боловсролыг дээшлүүлэх зорилготой.
“Playtime+” хөтөлбөрийн хүрээнд Creative lab буюу Бүтээлч лаб гэсэн нэртэйгээр ногоон ба тогтвортой амьдралын хэв маяг, бүтээлч сэтгэлгээ ба инноваци, Монголын ирээдүйн дүр төрх гэсэн сэдвийн хүрээнд шинээр зохион байгуулж, их хотын шилдэг залуусын зохион байгуулдаг Unread, Pecha Kucha зэрэг сонирхолтой хэлэцүүлэг, Алтан Хальс Холбооны шилдэг бүтээлийн үзвэр, Тагтаа хэвлэлийн газрын яруу найргийн цаг болон Fat Cat Jazz клубын уран бүтээлчдийн тоглолт зэрэг олон сонирхолтой, оюунлаг арга хэмжээгээр наадмын хөтөлбөр улам баялаг болж байгаа билээ.

Сүүлд шинэчлэгдсэн