И-МЭЙЛ: info@ubtourism.org
  • Холбоо барих

ХУРУУ ЗАЙ НЬ ХӨРС, УС АГААРЫГ ГЯЛГАР УУТНААС ТАВ ДАХИН ИХ ХОРДУУЛДАГ

А.Эрдэнэбаатар, expo.ubtourism.org
2020 оны 05 сарын 20

Хуруу зайны хор:

Зурагт, утас, компьютер, цаг, удирдлага бүгд зайгаар ажилладаг. Манай улсад жилдээ хэдэн төрлийн, хэчнээн зай хаягддаг талаар ямар ч судалгаа байхгүй. Зай нь аюултай хог хаягдалд ордог бөгөөд хөрсөнд шууд булж огт болохгүй. Өндөр хөгжилтэй улс орнууд зайг тусгай саванд цуглуулаад маш нарийн технологийн дагуу устгах эсвэл дахин боловсруулж байна. Харин бид булсаар… Гэтэл хөрсөнд хаягдсан ганцхан ширхэг хуруу зай эргэн тойрны дөрвөн ам метр талбайг хордуулж, 800’000 литр усыг бохирдуулдаг.
 

Зайнд байдаг хүнд металиуд хүний биед яаж нөлөөлдөг вэ?
Химийн хүнд метал буюу кадми л гэхэд ургийн гажиг үүсэхэд нөлөөлдөг бол хар тугалга нь сэтгэц, сонсгол, мэдрэлийн үйл ажиллагааг гэмтээдэг. Гэхдээ энэ бол зөвхөн ганц жишээ юм.
Манай улсын иргэдийн цусан дахь хар тугалганы хэмжээ:
АШУИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн багш НЭМ-ийн магистр Э.Ундармаа, АНУ-ын Жон Хопкинсийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн эрдэмтэдтэй хамтран монгол эмэгтэйн цусан дахь хар тугалганы хэмжээг судалжээ. Судалгаанд хамрагдсан гэр хороололд амьдардаг эмэгтэйчүүдийн цусанд 3.00 мкг /дл хэмжээтэй хар тугалга агуулагдаж байсан бол орон сууцанд амьдардаг эмэгтэйчүүдийн цусанд 2,08 мкг / дл хэмжээтэй хар тугалга агуулагдаж байна гэсэн хариу гарчээ. Хар тугалга нь хүний биед огт байх ёсгүй хүнд метал юм. \Энэхүү судалгаа“International journal of Environment research and public health” нэртэй ОУ-ын сэтгүүлд нийтлэгдсэн \

Гарц шийдэл:
Аль болох зайгаар ажилладаггүй эд зүйл хэрэглэх, нэг удаагийн зайнаас татгалзах, хэрэглэсэн зайгаа дахин боловсруулах цэгт тушаах

Зөвөлгөө:

ХАЯГДАЛ ЗАЙНЫ САВЫГ ДООРХ ГАЗРУУДАД БАЙРШУУЛЛАА
Сүхбаатрын талбай, Сити Тауэр 12 давхар - 1204 тоот “Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо” ТББ-ын байр
Номин худалдааны төв \УИД\
“MCS International” – Шангри Ла оффис 7 давхар
217-р цэцэрлэг – Бэлх, Сүхбаатар дүүрэг 6-р хороо
Шинэ айл хотхон – 100 айл
Энхжин хотхон – Зайсан, -American School of Ulaanbaatar”-ийн зүүн талд
ХасБанк
Хурд хотхон
107-р цэцэрлэг – Цамбагарав, “Миний дэлгүүр”-ийн хойно
224-р цэцэрлэг – Баянхошуу далан давхарын баруун хойно (Чингэлтэй дүүрэг, 7-р хороо)
102-р цэцэрлэг – Хайлааст 7-р сургуулийн хойно
221-р цэцэрлэг – Хайлааст шинэ эцэс
108-р цэцэрлэг – Баянбүрдийн тойрог, 50-р сургуулийн зүүн талд
“Оюутолгой” – Моннис оффис
Хойморь оффис – Шинэ зам, Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын сургуулийн хойно
“Энержи Ресурс” – Өмнөговь аймаг, Цогтцэций сум
 

Сүүлд шинэчлэгдсэн