И-МЭЙЛ: info@ubtourism.org
  • Холбоо барих

Завхан аймаг

Улаанбаатар - Завхан аймаг
1075 km
Хүн ам
72405
Яс үндэс
Халх, Сартуул, Хотгойд
Малын тоо
3849910
Сумын тоо
24
Тохиромжтой цаг
6-9 сарууд
Улаанбаатараас
1075 km

Хот хооронд

Галт тэрэг байхгүй
УБ-Улиастай , Өдөр бүр 16, 18 цагт 51000₮
Хүннү эйр нислэгтэй

Монгол Улсын баруун хэсэгт баруун талаараа Ховд, Увс, зүүн талаараа Хөвсгөл, Архангай, урд талаараа Баянхонгор, Говь-Алтай аймгуудтай, хойд талаараа ОХУ-ын Тува улстай хиллэн орших, 82.4 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэр бүхий, Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр хайрханаараа овоглосон уулсын орон бол Завхан аймаг юм.  72 мянган хүн амтай Завхан аймаг нь Ардын хувьсгалтай зэрэгцэн байгуулагдсан анхны 5 аймгийн нэг билээ. 

Завхан аймаг нь үүсэл хөгжил, хүн зон, байгаль экологийн шавхагдашгүй баялаг өв түүхтэй , XYI зуунаас эхтэй Халхын гурван аймгийн голомт залгасан онцлог нутаг билээ. 

Завхан аймаг нь говь хангай, тал хээр хосолсон байгалийн өвөрмөц үзэсгэлэнт нутагтай бөгөөд   200 гаруй түргэн урсгалт гол горхи, 100 шахам том, жижиг нуур, Отгонтэнгэр, Улаан хаалга, Баянзүрх, Зарт, Хожуул зэрэг халуун рашаан бүхий амралтын газар, Улаан эрэг, Баян-сүг зураг, буган чулуу, хүн чулуун хөшөө, эртний  цэргийн цайз, худалдаа наймааны хот, хүрээ хийд, сүм дуганы туурь, газар тариалангийн ул мөр бүхий 100 шахам түүх дурсгал, соёлын үнэт олдвор өвүүдтэй , үе үеийн оюуны сэхээтнүүд, бичгийн мэргэд, эрдэмтэд, хутагт хувилгаад төрөн гарсан оюун санааны ундрага болсон өлгий нутаг билээ.  

Эх сурвалж: ЗАВХАН АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Аялал жуулчлал

Амьтан

Халиун буга, Цоохор ирвэс, Замба жирх, бордуу шишүүхэй, говийн алагдаага, тавруу атигдаахай, өөхлөг тажигдаахай, тахь, цоохор ирвэс, баданга хүдэр

Ургамал

Отгонтэнгэрийн арц, Вансэмбэрүү цэцэг, Ямаан сэрдэг, Алтан гагнуур, Том навчит дэгд, Монгол хундага, Сибирь хундага, шар бэрээмэг, Ягаан цээнэ

Онцлох баярууд болон эвент календар

Бусад аймаг