И-МЭЙЛ: info@ubtourism.org
  • Холбоо барих

Хөвсгөл далайн гайхамшиг- “Хөх сувд Мөсний баяр”

М.Мөнхжаргал, expo.ubtourism.org
2021 оны 05 сарын 15

Түүхэн замнал

  • 2000 онд Хөвсгөл нуурын БЦГ-ын дарга, байгаль хамгаалагч Ж.Төмөрсүхийн санаачлагаар Жиглэгийн давааны тушаа газар зохион байгуулсан. 
  • 2003 оноос Хөвсгөл нуурын баруун эрэг Хүзүүвчийн шил хэмээх газар байрладаг “Хөвсгөл-Хангарьд” жуулчны баазын захирал Б.Туул тэргүүтэй хамт олон үргэлжлүүлэн зохион байгуулсан. 
  • 2003 онд анхны 10 жуулчин Швед улсаас ирж оролцов. 
  • Мөн онд Анхны мөсөн байгууламж болох МОНГОЛ ГЭР-г 1 сарын хугацаанд барив.
  • 2005 оноос эхлэн сэдэвчилсэн хотхон байгуулж эхэлсэн
  • 2006 онд Эзэн Чингис хааны 800 жилд зориулсан хотхон барьж байгуулсан. 
  • 2007 оны 3 сард 200 гаруй Голландын тамирчин оролцсон Олон улсын тэшүүрийн марафоныг Актив Адвенчер Турс Монголиа компани хийсэн. 
  • 2013 оныг дуустал тус компани орон нутгийн удирдлагуудтай хамтран хийв.
  • 2014 оноос эхлэн аймгийн аялал жуулчлалын холбоо хариуцах болсон. 
  • 2016 он хүртэл Хөвсгөл аймгийн ЗДТГ, БОАЖЯ, орон нутгийн баазууд хамтран зохион байгуулж байв. 
  • 2017-2018 онд Хөвсгөл аймгийн аялал жуулчлал эрхлэгчдийн холбоо маш амжилттай зохион байгуулсан. 
  • 2019 оноос Хөвсгөл аймгийн ЗДТГ, БОАЖЯ-ны хамт олон албан ёсоор хариуцан ажиллах болсон. 
  • 2020, 2021 онуудад Корона вирус- ковид 19-с шалтгаалж тус тус өнжиж байна.

Зохион байгуулагдах хугацаа: 
“Хөх Сувд” мөсний баяр нь анх аялал жуулчлалын улирлыг уртасгах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүрийн Цагаан сарын баяртай хамтатган хийж байсан боловч цагаан сарын баяр билгийн тооллоор жил бүр өөрчлөгддөг нь аялал жуулчлалын компаниудад аяллаа төлөвлөхөд хүндрэл учруулдаг байсан учир 3-р сарын 2, 3-н гэсэн тогтсон өдөртэй болсон. Мөн 2-р сарын 28-нд Ренчинлхүмбэ суманд “ЦАСНЫ БАЯР” зохиож байна. 
Оролцогчдын тоо: 
Анхны жил Шведээс 10 жуулчин ирж байсан бол 2007 онд “Актив Адвенчер Турс Монголиа” компаний 200 гаруй тэшүүрчид ирсэн нь тухайн үедээ хамгийн их гадны жуулчин ирж байсан тохиолдол юм. Инбаунд тур операторууд дангаараа гадаадын жуулчид авчрах тал дээр анхааран ажилладаг бөгөөд өөрсдийн зардлаар маркетингаа хийдэг. Зарим тохиолдолд бусад дагалдах баярууд нь цуцлагдахаар жуулчид аяллуудаа цуцлах тохиолдол бас байдаг. Сүүлийн 3 жилийн аялагч, жуулчид, машины тоог графикаас харж болно. 

Зохиогддог газар:

Хөвсгөл аймаг, Хатгал тосгон, Доод модот булан, Хүзүүвчийн шил. УБ хотоос 880 км
Хэрхэн хүрэх вэ?
Эхний жилүүдэд өвөлдөө Мөрөн хүртэл шууд нислэг байдаггүй байсан учир 2 талдаа чартер нислэг нисдэг, газраар автомашинаар явдаг байсан бол одоо дараах байдлаар ирж очиж болно. 
1.    Хүннү эйр, Аэрмонголиа компаниудын хуваарьт нислэгээр
2.    Хувийн машинаар
3.    УБ-Мөрөн-УБ орон нутгийн тээврийн хэрэгслээр очоод Хатгал хүртэл машин түрээслээд явж болно. 
4.    Мөн аяллын компаниуд 45 хүртэлх хүний суудалтай автобус, автомашинаар аялал зохион байгуулдаг.  
Онцлог: 
•    Зарим жил цаатнууд тайгаас цаа бугаа дагуулан ирдэг. 
•    Өмнөговь аймгийн Тэмээний баяр, УБ хот дахь Бүргэдийн баяр Хөвсгөл аймгийн Мөсний баяр гээд 3 баярыг аялагч жуулчдад зориулан “НҮҮДЭЛЧДИЙН БАЯР” нэрийн дор олон жил аялал жуулчлалын улирлыг уртасгахаар зохиогдож ирсэн.
•    Орон нутгийн иргэдийн амьжаргааг дэмжих том боломж олгодгоороо давуу талтай.  
Орон нутагт оруулж буй орлого: 
Мөсний баярын үеэр ажилладаг бааз, гиест хаус: Хүзүүвчийн шилийн баазууд олон жил тогтвортой ажиллаж байгаа. Мөн Хатгал тосгоны бааз, гиестхаусууд ажилладаг. Сүүлийн жилүүдэд аялагч жуулчдын тоо нэмэгдэж Жанхайн даваан баазууд мөн ажилладаг болсон. 
Мөсний баярын үйл ажиллагааны үндсэн хөтөлбөр /Зохион байгууллагддаг арга хэмжээ
-    Мөсөн шагай
-    Мөсөн дээрх сумо
-    Уран жолоодлого
-    Тэшүүрийн тэмцээн
-    Морин чарганы уралдаан
-    Сур харваа
Бусад үйл ажиллагаа
-    Нохой чаргаар аялах
-    Мөсөнд шумбалт
-    Мөсөн урлал
-    Бэлэг дурсгал худалдаа
-    Хөвсгөл аймгийн Хөгжимт Драмын Театрын тоглолт
-    Ястан үндэстнүүдийн хувцас загвар
-    Орой нь бөө мөргөлийн арга хэмжээ/ Галын наадам
Хамгийн хамгийн 
-    Хамгийн гүн нууран дээр зохиогддог
-    Хамгийн олон жил тогтмол зохион байгуулагдаж буй эвентийн нэг
-    Хамгийн олон хүн оролцдог эвентийн нэг

Нийтлэлийг О.Мөнхнасан

Сүүлд шинэчлэгдсэн