И-МЭЙЛ: info@ubtourism.org
  • Холбоо барих

Плэйтайм 2019 олон улсын хөгжмийн наадам

А.Эрдэнэбаатар, expo.ubtourism.org
2020 оны 05 сарын 19
Playtime 2019 хөгжмийн наадам нь Гачуурт тосгоны Монгол Шилтгээнд 7 сарын 05-07 өдрүүдэд 18 дахь жилдээ болох гэж байна. Бид наадмынхаа зүгээс танай телевизтэй хамтрах ажиллах саналыг хүргүүлж байна. Жилээс жилд манай наадмын цар хүрээ өргөжин тэлсээр байгаа бөгөөд зохион байгуулагчдын зүгээс 30 мянган үзэгчийн сонорыг 3 өдрийн турш мялаасан өргөн наадам зохион байгуулахаар зорин ажиллаж байна. Энэхүү наадам нь хотын орчин үеийн урлаг, хөгжмийн соёлыг хөгжүүлэх, залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбээр өнгөрүүлэх, дэлхийн болон Монголын шинэ, шилдэг хамтлаг дуучдыг танилцуулах замаар тэдний хөгжмийн боловсролыг дээшлүүлэх зорилготой.
Энэ жилээс наадмын хөтөлбөр агуулга, сэдвийн хүрээнд улам өргөжиж, илүү олон улсын хөгжмийн өөр өөр төрөл жанрыг сурталчлахын сацуу “PLAYTIME +“ хөтөлбөрийг нэмж гарган ажиллах юм.
“Playtime+” хөтөлбөрийн хүрээнд Creative lab буюу Бүтээлч лаб гэсэн нэртэйгээр ногоон ба тогтвортой амьдралын хэв маяг, бүтээлч сэтгэлгээ ба инноваци, Монголын ирээдүйн дүр төрх гэсэн сэдвийн хүрээнд шинээр зохион байгуулж, их хотын шилдэг залуусын зохион байгуулдаг Unread, Pecha Kucha зэрэг сонирхолтой хэлэцүүлэг, Алтан Хальс Холбооны шилдэг бүтээлийн үзвэр, Тагтаа хэвлэлийн газрын яруу найргийн цаг болон Fat Cat Jazz клубын уран бүтээлчдийн тоглолт зэрэг олон сонирхолтой, оюунлаг арга хэмжээгээр наадмын хөтөлбөр улам баялаг болж байгаа билээ.
Үүнээс гадна, энэ жил дэлхийд алдартай Yo La Tengo (USA), The Wedding Present (UK), Sunset Rollercaoster (TW), Onra (FR) зэрэг 15 гадаад хамтлаг, DJ болон Монголын шинэ, шилдэг 60 хамтлаг дуучид, DJ оролцож, өөрсдийн уран бүтээлээ 3 өдрийн турш 5 тайзаар толилуулна.

Сүүлд шинэчлэгдсэн